Фантастикийн уран бүтээлчид удахгүй зураг авалтдаа гарах бүтээлдээ зориулж өнгөрсөн намраас эхлэн үс, сахлаа ургуулж эхэлсэн.

Бүтэн жилийн турш ургуулж буй энэхүү байгалийн өгөгдөлдөө хайртай гэдгээ тус прадокшны жүжигчин Ж.Алтаншагай илэрхийлжээ.
Тэрээр “Үс сахал ургасан шунхлан нас мину” хэмээн онцолсон байна. “Зүрхний хилэн” кинонд Манжид суралцаж ирсэн монгол ноёны дүр бүтээсэн тэрээр манж хэлээр бага сага зүйл ойлголцдог гэнэ лээ.
Энэ хэл нь хэзээ нэгэн цагт хэрэг болно хэмээн итгэдэг тэрээр удахгүй хийх уран бүтээлд ямар дүрд тоглохыг цаг хугацаа л харуулах биз ээ.

