Шинэ үе продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин Б.Отгонтуяа өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.

Тэрээр өдгөө Эмоци хамтлагийн шинэ уран бүтээлд жирэмсэн ээжийн дүр бүтээж буй бөгөөд “Уучлаарай тав дахь хүүхдээ өлгийдөх нээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Үнэндээ энэ нь түүний дүрийн нэг хэсэг аж.

Өрөм ааруул гарсан дэлгэр зуны энэ үед жүжигчин бүсгүй хамтрагч уран бүтээлчиддээ гарын хайлмагаа хийж өгч, амттай хайлмаг хийдэг гэдгээ гайхуулаад амжсан байна. Ямарсайндаа л, жүжигчин Төөтөө “Отгоо чи дандаа хайлмагаа хийж өгч байгаарай” хэмээн ам хуурайгүй идэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ.


