Монголын кино урлагт ая зохиогч Х.Балхжавын бага бэр жүжигчин М.Цэрэндолгор цоо шинэ өнгө төрх нэмж буй.
Хойд хөршид жүжигчний мэргэжлээр төгссөн тэрээр оюутан байхдаа жүжигчин Г.Ундармаагийн хийсэн “Тютю” кинонд тоглосноор олонд танигдсан. Хөөрхөн царай, гоолиг бие, ухаалаг харцаараа үзэгчдийг соронзон мэт татдаг тэрээр өдгөө зохиолч Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээж буй.
Тэрээр уг кинонд тоглохын тулд моринд тун эрмэг, чадварлаг болсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ч гайхуулаад амжжээ.



