Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг байсан жүжигчин Г.Отгонцэцэг АНУ-д мэргэжлээ дээшлүүлэн, улмаар бяцхан хүүгийн ээж болоод эх орондоо ирсэн.

Монголдоо ирээд амралтын байдалтай хэдэн сарыг үдсэн тэрээр шинэ уран бүтээлд тоглохын тулд биеэ бэлтгэж эхэлсэн байна. Бие галбиртаа анхаарч, фитнесээр хичээллэж эхэлсэн төдийгүй кино зохиол бичиж эхэлсэн сурагтай.
Тэрээр гоо сайхан болон гоо сайхны мэ с заслын тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Бүсгүй хүнд хоёр гоо сайхан байдаг гэж би боддог. Гадаад үзэмжнээс гадна сэтгэлийн гоо сайхан гэж чухал зүйл бий. Сэтгэлийн шаналалгү й , өөрийгөө амар амгалан байлгаж чаддаг эмэгтэй цаанаас л гэрэлтээд сайхан харагддаг. Мөн бүсгүй хүн ээж болохоор их олон зүйл нь өөрчлөгддөг юм шиг. Ямар ч эх хүн сэтгэлд нэг л ойр, дулаахан санагддаг юм. Би гоо сайхны мэс заслыг дэмждэг. Бүсгүй хүн бүхэн сайхан харагдахыг хүсдэг. Манайд энэ салбар, мэргэжлийн эмч нар хөгжиж байна. Зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүд хүртэл гоо сайхандаа анхаарах болсон үе. Хүн өөрөө өөртөө таалагдах нь чухал” гэжээ.


