Дуучин Б.Сарантуяагийн гарын шавь хэмээн нэрлэгддэг “Баянмонгол” чуулгын дуучин Л.Насанбуян өдгөө хөдөө амарч яваа ажээ.
Багаасаа хөдөө өссөн тэрээр хүүхэд байхдаа мэдрээгүй хөдөөний сайхныг одоо мэдэрч байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрээр “Эцэст нь нэг юм агаарт гарах боломж олдож явав ш дээ.
Хүүхэд байхдаа зуны амралтаараа байдаг байсан хөдөө нутагтаа ирээд л хөдөөний дэндүү сайхныг мэдэрч л сууна даа. Өмнө нь хүүхэд байхдаа яг ингэж мэдэрдэггүй, мэддэггүй байжээ…” гэжээ.


