Сайед Моллай шөвгийн наймд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2020 оны Европын аварга Гүржийн Тато Григалашвилиг ялж хагас шигшээ буюу шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрээр шөвгийн дөрөвт энэ олимпод дэлхийн гурван шилдгийг унагасан Австрийн Шамил Борчашвилитай барилдана.
Медалийн барилдаануудыг 16:00 цагаас EDU, TV9, STAR телевизээр шууд дамжуулна.

