“Хөсөгтөн” чуулгын уран бүтээлч залуусын бүтээл монголын үзэгчдийн төдийгүй гадаадынхны сонирхлыг ихэд татдаг.

Тус чуулгынхан хилийн дээс алхаж үндэснийхээ урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалыг хослуулсан уран бүтээлүүдээ нэг бус удаа толилуулсан билээ.
Тухайлбал, “Хөсөгтөн” чуулгын залуус 2015 оны дөрөвдүгээр сард “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцож дэд байрт шалгарч Монголын нэрийг дэлхийн урлагийн тайзнаа дуудуулж чадсан юм.

Мөн гэрэл зурагчин Балганцэрэнгийн Баярын 2017 оны 3 сард Канад улсад гаргасан Монгол орныхоо тухай харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дээр гайхамшигтай тоглолтоо толилуулж байв.
Тэгвэл уг чуулгын морин хуурч, хөөмийч В.Батзориг Латви улсын “АУЛИ” хамтлагийнхантай шинэ уран бүтээл хийснээ дүрсжүүлсэн байна. Түүний энэ дуу түгсэн даруйдаа түмний сонсох дуртай дуу болжээ.


