“Боолы н гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг хэд хэдэн кинонд тоглож олны танил болсон залуу жүжигчин О.Цэнгэлийг үзэгчид андахгүй.
Мөн чамгүй үг ярианы баялагын чадвартай бүсгүй маань эх орон телевизын өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа “Universe Best Songs” тэмцээний шилдэг оролцогч Г.Мишээлтэй удаан хугацаанд үерхсний эцэст бяцхан охинтой болсон. Өдгөө охин нь хоёр нас хүрч байгаа ч О.Цэнгэл ээжийнхээ үүргийг гүйцэтгэхийг илүүд үзсэн. Өдөр бүр охиндоо сургаж, охиноосоо суралцаж яваа тэрээр үнэхээр үлгэр жишээ сайн ээж.

Тэрээр ээж хүний жаргал зовлонг өөрийн цахим хуудаснаа “Өдөржин хамт. Хааяа хэлж байгаа үгийг маань ойлгохгүй, эсвэл тоохгүй болохоор нь уурлана. Бүр уйлж үзнэ. Шөнө орондоо орохдоо өнөөдөр арай л их загначихав уу гэж өмөлзөнө. Өөрөөсөө өмөөрнө.
Маргааш дахиад л бид хоёрын нэг нэгнээсээ сурах, суралцах өдөр эхэлнэ. Хэд уйлалдаж, тэврэлдэж, инээлдэж, маргалдахыг бүү мэд. Ээжүүдийн амьдрал угаасаа ийм байдаг уу ккк” гэжээ.


