Монголын урлагийн тайз дэлгэцийн дунд үеийн сор уран бүтээлчдийн нэг бол МУГЖ Д.Ганцэцэг.
Өдгөө 45 настай тэрээр 30тай бүсгүйчүүдээс ялгарахааргүй овор багатай. Тэгвэл тэрээр энэ төрхөө ашиглаж нэгэн гоо сайхны салоны нүүр царай болжээ.
Өдгөө хоёр хүүгийнхээ хамт амьдардаг тэрээр “Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд гэр бүл салалт их байна. Хүсээд ч бүтэн болгож чаддаггүй хагацал хүний амьдралд тохиолддог шүү дээ. Би харамсдаг юм. Хоёулаа эрүүл саруул байж үр хүүхдээ өнчрүүлж байгаа хүмүүсийг ойлгодоггүй.
Нэгэнт л өөрийнх нь сонгосон амьдрал, хайрласан хүн нь шүү дээ. Босгосон амьдралынхаа төлөө яагаад нэг нэгнээ уучилж, зөөлөн хандаж болохгүй гэж. Бие биенийхээ өмнө, хайраас чинь мэндэлсэн үрийнхээ өмнө эцэг, эхчүүд хариуцлага хүлээх ёстой. Хүнийг хайрлах хэцүү. Харин салж, холдоход амархан” хэмээн залууст сургаж байсан.



