Гэнэн цайлган, өхөөрдөм дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Р.Нандинцэцэг өдгөө 25 настай. Гэвч 20 настнуудаас ялгархааргүй овор багатай нэгэн юм.

Тэрээр оюутан байхаасаа эхлээд “Орилоон”, “Хөхөөний үүр”, “Дурлалын галт тэрэг”, “Гэнэтийн зочид” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн. “Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш байдаг шиг би амьдрал дээр тийм ч гэнэн цайлган, эрх охин биш ээ” хэмээн гэж жүжигчин Р.Нандинцэцэг өөрийгөө тодорхойлдог.

Р.Нандинцэцэг уг нь айлын бага охин аж. Гэвч айлын том хүүхэд шиг байдаг тухайгаа хэвлэлд ярьжээ. Тэрээр “Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Аав минь “Хөхөөний үүр” кинонд тоглохын өмнө бурхан болсон. Аавыг бурхан болсноос хойш амьдралаа авч явахын тулд маш их мэрийлттэй, зогсоо зайгүй зүтгэж байна. Юу ч гэмээр юм бэ дээ ажил голохгүй, зүгээр байж чаддаггүй, энерги ихтэй тийм хүн. Кино зураг авалтгүй үедээ өөр газар ажилладаг ч гэх юм уу…” гэжээ.

Тэрээр 2018 онд СУИС-ийг төгссөн бөгөөд оюутан байхдаа “Орилоон” гээд аймшгийн кинонд анхны гол дүрээ бүтээж байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний 12 кино, контентод дүр бүтээсэн байна. Тэдгээрийн 10 нь бараг гол дүр байх шүү. Бусад жүжигчдийг бодвол уран бүтээлд гол болон туслах

Түүний мөрөөдлийн дүр нь түүхэн болон эсрэг дүр гэсэн шүү, найруулагчдаа.


