Жүжигчин Б.Хулан хэсэг хугацаанд айл гэрийн эзэгтэй болж уран бүтээлээсээ түр завсарлагаа аваад байсан.
Одоогоос хэдэн жилийн өмнө өөрөөсөө үе мултарсан эртэй хамтын амьдрал зохиож хоёр дахь хүүхдээ төрүүлсэн сайхан бүсгүй маань төд удалгүй салса н гэх мэдээлэл чих дэлсээд байсан.
Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өсвөр насны охиндоо анхаарлаа хандуулж уран бүтээлээс завсарлага авсан байна. Харин дуучин Дашнямын “Бүсгүй” дууны клипэнд тоглож, урлагтаа эргэн ирсэн байна.

Жүжигчин бүсгүй Бажи ба Ялалт влогт орох үедээ “Шинэ үе” хамтлагт тоглодог байсан талийга а ч Билгүүнтэй оюутан байх үедээ үерхдэг байсан тухайгаа дурсчээ.

Түүний үерхэлүүдээс хамгийн нандин нь талийга а ч Билгүүн байсан бөгөөд хоёр жилийн турш хамт байжээ. Энэ тухайгаа “Билгүүн маань намайг хамгийн ихээр нандигнаж хайрладаг байсан. Хамт сургууль дээр хонох үедээ хүртэл хамгийн тухтай орыг засаж өгөх жишээний. Тэр дурсамж санаанаас огт гардаггүй. Би хоёулаа дотносъё гэхээр “Яагаад ч юм чи хаашаа ч юм алга болчих гээд байгаа юм шиг санагдаад байна” гэж хэлдэг байсан.

Тэр нь миний сэтгэлд үлдсэн. Ер нь эмэгтэй хүнийг хайрлавал хайрласан шиг нандигнаж хайрладаг залуу байсан” гэжээ.


