Бид чинь зөс ихтэй, зүс сайтай ард түмэн юм байгаа юм. Учир юу гэвээс, олимп, дэлхийн дэвжээнээ од хийморь, ид хаваа гайхуулсан тамирчиддаа сэтгэлийн хөөрлөөр биесээсээ илүү гарах гэж элдэв юм амлаж эцэст нь усанд хаясан чулуу шиг алга болдог жишиг нэг биш удаа давтагдсан байдаг шүү.

Гэхдээ юм үзэж, нүд тайлсан, буурь суурьтай зарим нэг нь хийж чадахаа л амлаж, хэлсэндээ хүрч, хэрэгжүүлсэн нь ч бий л дээ. Гэснээс, саяхан “D Odno Dental” Vip clinic-ийн Д.Одончимэг олимпийн мөнгөн медаль авч Монгол түмнээ огшоосон Саид Моллаей буюу Моломын шүдний бүх асуудлыг шийдэж өгөхөө өөрийн нүүр номоороо дамжуулан илэрхийлсэн байна.
Сонирхуулахад, Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатраас эхлээд Кёкүшюзан Д.Батбаяр, топ модель Урнаа гээд олны танил эрхмүүдийн од мэт гялалзсан шүд түүний бүтээл гэдэг шүү. Шүд эрүүл бол бие эрүүл.
Тун удахгүй Монголын Молом хүү маань од мэт гялалсан цагаан шүдтэй болох нь дээ…


1 сэтгэгдэл
Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to give it a look.
I’m definitely enjoying the information. I’m bookmarking and will be tweeting this to my followers!
Fantastic blog and wonderful design.
my blog post 토토사이트