“Ангууч” нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоуны ялагчаар тодорч, олонд илүү танигдах болсон.

Инстграмд 362 мянган дагагчтай тэрээр өчигдөр 28 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд түүний шинэ найз бүсгүй Номин мэндчилгээ дэвшүүлжээ.

Б.Баттөрийн хувьд өнгөрсөн он жилүүдэд тулалдахаас гадна мэргэжлийн загвар өмсөгчдийн тэмцээнд оролцож, хэп хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн. Тухайлбал, Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон ‘Manhunt International 2017’ загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, ‘Mister Sunshine Smile’ шагналын эзэн болсон. Мөн 2016 онд “Сайн уу, амьдрал минь”, 2019 онд арван ангитай “Анагаахын алдартнууд” кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно.
Мөн “Юнител”, “Гоё”, Монгол дахь “Calvin Klein” зэрэг брэндүүдийн нүүр царай болж байв.

