Одоогоос 8 жилийн өмнө замын хөдөлгөөнд оролцож байгаад дүрэм зөрччихө в . Цагдаа зогсоолоо.
Дүрэм зөрчсө н гээд жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хурааж аваад хэлтэс дээр ирж аваарай гээд яваад өгчихөв. Араас нь хэлтэс дээр нь яваад очлоо. Өрөөндөө 3 цагдаа сууж байна. Өрөөнд нь орохоос эхлээд л доро м ж харьцаад эхлэх нь тэр.
Төд удалгүй дүрэм зөрчсө н асуудлаар бус хоорондын харьцаанаас үүссэн маргаа н өрнөв. Нэг цагдаа нь дүрэм зөрччихөө д олон юм яриад байгаа наадхаа гавлаада х гэж үүрэгдэв. Би ч гавлуулахгүй гээд тэмцэв, нэг цагдаа хүч хүрэхгүй байсан болохоор цаана сууж байсан нэг цагдаа нь нэмж ирээд шалан дээр дарж байгаад хоёр гар ард нь гавла ж авав. Яасан овоо гар вээ? гэж зана ж ирээд буланд 2уулаа шаха ж байгаад “Больё оо” гэтэл минь цахилгаа н бороохойдсо н юм. Тэр үед “Яаая больё оо, яаая больё оо…” гэсээр байтал цахилгаан бороохойдсоо р байсан юм.
Гэртээ ирээд хувцасаа тайлаад хартал 2 гуяны гадна талд энд тэндгүй цахилгаан бороохо й н ы зүүний хоёр хоёр түлэгдсэ н шархууд энд тэнд үүссэн байсан юм. Тухайн үед маргааш нь зохих байгууллагад гомдол гаргана гэж бодож байсан ч адгий н зарга 10 хоног гэж бодоод больж байсан нь буруу байсан юм билээ.
Мөнгөтэй нь мөнгөгүйгээ, хүчтэй нь хүчгүйгээ дарлада г нийгэм бүтээлцэхгүйн төлөө хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө иргэн бүр оролцоотой байх хэрэгтэй гэж боддог.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

