Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үндэсний уламжлал, өв соёлоо дээдэлдэг нэгэн.
Тэрээр УИХ-ын гишүүн гээд үнэтэй тансаг харшид амьдраагүй бөгөөд Тэрэлжид байрлах жуулчны бааздаа өргөө цагаан гэр бариад амьдарч буй. Олон охидын аав болсон эрхэм гишүүн зээ охидоо төрснөөсөө илүү эрхлүүлдэг бөгөөд тэндээ жижигхэн өргөө гэр барьж өгчээ.
Н.Алтанхуяг гишүүний хувьд монгол гэрийг хэрхэн орчин үеийн загвар шийдэлтэй хослуулж барих туршлагатай нэгэн.

