УДЭТ-ын авьяаслаг залуу уран бүтээлч Н.Баярмаа.Даруухан жүжигчин бүсгүй багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байсан нэгэн ажээ.

Сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог байсан Н.Баярмаа жүжигчин мэргэжлийг эзэмшинэ гэдэгтээ итгэлгүй байсан гэнэ билээ.Уран бүтээлийн анхны дүр“Алсын удирдлага” киноноос эхлэлтэй.

“Сүүлчийн шөнө”, “Намайг хайрлаач” зэрэг кинонд тоглон өөрийн ур чадварыг олон нийтэд таниулсан.
Царайлаг төрх, харахгүй байхын аргагүй гижигдсэн харцтай бүсгүй хаана ч олны анхаарлыг эрхгүй татдаг гэж хэлж болно. Хувийн амьдралаа нууцалдаг тэрбээр харин цахим орчинд нээлттэй болж эхэлж байгаа.

Дөрвөн хүүхэд гаргасан гэхээргүй гоолиг, сайхан биеэ авч явдаг төгс бие галбирын эзэн юм.

