Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»И-баримтын сугалааг болиулсан ч, буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй
Папарацци

И-баримтын сугалааг болиулсан ч, буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй

Эрхэм админBy Эрхэм админ08/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд иргэд сэтгэл дундуур байж, аж ахуйн нэгж, айл өрхөд татварын дарамт учруулж, бараа, бүтээгдэхүүний үнийг 10 хувиар өсгөх шалтгаан болсон гэх нь бий.

 

Ер нь и-баримтын сугалаа явуулж эхлүүлсний зорилго, ашиг тус хэр байгааг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Хүрэлчулуун тайлбар өглөө. Түүний хэлж буйгаар, “Хүмүүс хоёр янзын төлбөрийн баримт авч хэвшсэн. Тодруулбал, нэг баримтаар нь сугалаанд оролцон буцаан олголтын хоёр хувь тооцуулдаг бол нөгөөх нь зөвхөн сугалааны дугаар бүхий баримт юм. Хоёр дахь баримтыг НӨАТ суутган төлөгч биш буюу 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдэдээ өгдөг. Татварын албаны тоон мэдээллээс харахад НӨАТ суутган төлөгч болох босго 50 сая төгрөгийн борлуулалтад арай хүрээгүй аж ахуйн нэгжийн тоо маш их байна. Энэ нь бизнес эрхлэгчид НӨАТ төлөгч болох сонирхолгүйг харуулж байгаа хэрэг. Сугалааны дугаартай баримт тогтмол олгосноор борлуулалтын орлогын мэдээлэл нь ил гарч, НӨАТ суутган төлөгч болж хоёр хувийн буцаалттай баримт иргэдэд өгөх үндэс болно. Харин иргэд худалдан авалт бүрээсээ төлбөрийн баримт авч байх нь тухайн бизнес эрхлэгчийн орлогыг үнэн зөв тодорхойлуулах ач холбогдолтой. Өнгөрсөн онд 700 орчим сая баримт хэвлэснээс 87 сая нь сугалааны дугаартай байсан. Хэрвээ сугалаа зохион байгуулаагүй бол эдгээр баримт зүгээр цаас болж, дээр дурдсан 50 саяын борлуулалтад хүрээгүй аж ахуйн нэгжүүдийг НӨАТ суутган төлөгч болох шалгуурт хүргэн, хуулийг тэгш шударга хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэнэ.
Иргэдийн дунд и-баримтын сугалааг цуцлан, 10 хувиа ч тэглэе, эсвэл НӨАТ-ын хэмжээг 3-5 хувьд хүргэе гэх шүүмж байдаг. Ингэснээр татварын орлого одоогийнхоос харьцангуй өснө гэж зарим эдийн засагч ярьж байна.

НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах боломж, бодлого бараг байхгүй. НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх, сугалааг болиулах эрх нь хууль тогтоох дээд байгууллагын асуудал.

Татварын ерөнхий газрынхан батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин, НӨАТ-ын урамшууллыг зохион байгуулж буй байгууллага. Иргэд сугалаанд мөнгөө зарцуулахыг болиод буцаан олголтоо нэмэх санал гаргасаар байгаа. 2020 оны НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтод 161 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа бол сугалаанд 16.9 тэрбумыг олгожээ. Хэрэв сугалааг болин, буцаан олголтын хэмжээг өсгөсөн ч энэ нь дөнгөж 0.1 хувиар л нэмэгдэнэ. Тиймээс тэр олон иргэний гарт очих хэмжээнд бараг нөлөө үзүүлэхгүй байх. Дээр дурдсанчлан, НӨАТ суутган төлөгч бус аж ахуйн нэгжүүд сугалаанд оролцох эрхтэй баримт олгохоо больчихвол тэдний орлогыг хянах боломж буурна. Улмаар бизнес эрхлэгч, борлуулагч бүр өөрсдийн хэмжээнд тохирсон татвар төлөх болон суутган төлүүлэх зарчим алдагдана.
Дэлхийн 168 орон НӨАТ, бусад нь худалдааны татвар гэсэн нэрээр эцсийн худалдан авагчид чиглэсэн татварыг ногдуулж, хэрэгжүүлдэг. Өндөр хөгжилтэй Европын Холбооны улсуудад НӨАТ 21, Азид 11.4 хувьтай байгаа бол дунджаар 15.3 хувь хэмээн тооцдог. Манайд эл татвар 10 хувь боловч хоёр хувийг буцаан олгодог нь хувь хэмжээ багатай гэсэн үг. Мөн дотооддоо НӨАТ-аас буцаан олгодог нэг ч орон байхгүй. Зарим улсад тодорхой хугацаагаар аялж, амрахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан гадаадын иргэдэд НӨАТ-ыг нь 100 хувь эргүүлэн олгодог тохиолдол бий. Грек, Португал, Польш, Малта зэрэг улсад НӨАТ-ын ногдуулах хүрээг нэмэх зорилгоор сугалаа зохион байгуулдаг.

Сугалаа явуулснаар хэн нэгэнд их хэмжээний мөнгө өгөөд байна, эсвэл татварын албаныхан, инженерүүд нь өөрсдөө сугалаанд хождог гэх дам үг байдаг.

Ийм боломж байхгүй. И-баримтын сугалааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн болон Цагдаагийн ерөнхий газрын хяналтад явуулдаг. Иргэдийн дунд үл итгэх байдал их гардагтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон төрийн бус байгууллагууд сугалаа зохион байгуулах явцад шалгалт хийсэн. Энэ долоо хоногт нэгдсэн дүгнэлтээ танилцуулна. Сугалаа бол магадлалын онол л юм, хүний оролцоо ер байхгүй. Энгийнээр хэлбэл, машины тусламжтайгаар 1000 баримтын нэгийнх нь гурван орон таарч, азтан болно гэсэн үг” гэлээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.