“Эмоци” продакшны жүжигчин Т.Бадамжав буюу Жерри “Рекит”, “ТҮЦ-ний охид”, “Улаанбаатар би чамд хайртай” гэх мэт дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээснээр үзэгчид илүү танина.
Саяхан төрсөн өдрөө тэмдэглэсэн тэрээр ээжийнхээ зургаар гангарчээ. Тэрээр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн бөгөөд түүнийг таван настай байхдаа аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотод ирж одоог хүртэл амьдарч байна. Жерри өөрийнхөө бага насныхаа тухай “Дээрээ ахтай болоод ч тэр үү багадаа их эршүүд хүүхэд байсан. Усаа зөөх, нүүрс түлээгээ бэлдэх зэрэг ажлыг ахтайгаа ээлжлээд л хийдэг. Манай аав ээж хүүхдээ багаас нь ажил хийж сургах ёстой гэж үздэг. Тэр ч утгаараа би их ажилсаг” гэжээ.


