Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дууны клип энэ зуны олны анхаарлыг ихээхэн татаж үйл явдлуудын нэг байлаа.
“Намайг дагаа д цэнгэ”-ээс ч задга й клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэ л олон нийтийн сүлжээнд өрнөсөн байхад. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байв.

Тэгвэл тус дууны клипын гол дүрд тоглосон бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэнгийн өөр өнгө төрхийг уншигч та бүрэндээ сонирхуулж байна
. Тэрээр 210 кг жинг өргөж буй бичлэгээ цахим хуудаснаа оруулжээ. Энэ бичлэг олныг гайхшруулж, алмайруулж байна.
Б.Сугарсүрэнгийн хувьд зургаан настайгаасаа спортоор хичээллэсэн, Москва хотод арван жилээ төгсөн, МУБИС-ийг дүүргэсэн нэгэн юм. Тэрээр 2000 оноос хойш бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тэрбээр улсын хошой аварга, Азийн АШТ-ий олон медальтай, Азийн аварга, 2008 онд “Монголын мистер” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, улсын шилдэг болсон. 2014 онд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан мундаг бүсгүй билээ.




