“Авъяаслаг монголчууд” шоуны оролцогч охин Б.Ихэрсувд хөөрхөн төрхөөрөө хүмүүсийн сэтгэлд үлдсэн.

Эелдэг царай, этгээд хоолойтой Б.Ихэрсувд стиль имидждээ өөрчлөлт хийжээ. Түүний өөрчлөлттэй танилцая.
Тэрээр энэ жил 24 настай бөгөөд Асашёорюү анхны эхнэр Г.Тамирын хайртай дүү нь гэнэ лээ. Тиймдээ ч Аса аварга Б.Ихэрсувдад зориулж хөгжим хүртэл бэлэглэж байсан.

Тэрээр машины улсын дугаар үйлдвэрлэж хөлжсөн гэгддэг “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн зээ охин нь гэнэ.
Б.Ихэрсувд “Би өөртөө цаг гаргаж бясалгал хийдэг. Бясалгал хийснээр би дотоод хүнээ улам илүү ойлгодог гэж боддог. Магадгүй ингэснээр муу зүйлийг ч сайн талаас нь олж харах чадвартай болж байгаа юм шиг санагддаг” хэмээн ярьж байсан удаатай.





