Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлээр холбогдож, охинтой болсон. Саяхнаас тэд олны өмнө хамт ил гарч, дурлалт хосууд гэдгээ илчлээд буй.

Тэгвэл Ч.Ундралын халамжит хань, хүүгийнхийн нь сайн ах байж чаддаг Д.Даваадорж бяцхан охиноо салхилуулахдаа хэргэлэдэг аргаа сошиал найзууддаа хуваалцжээ. Тэрээр “Дарга зуслангаас өнөөдөр орж ирлээ. Даргын тусгайлан иддэг хүнсийг базаахаар явж байна. Дарга ийш тийш гүйх гээд байдаг тул зориулалтын хөөрхөн арга хэмжээ авсан” хэмээн бичжээ.

Ч.Ундралын нөхөр халамжтайгаас гадна хүүхэддээ цаг заваа харамгүй зориулдаг сайн аав гэдгээрээ алдартай. Сошиал хаягт нь эхнэрийнх нь зураг байдаггүй ч охинтойгоо тоглож, зугаалж байгаа зураг дүүрэн.

“Хийморь сүлд, тэргүүн дээд нтр бол аавын амин охидын хувьд хөлийн тавиур төдий л зүйл юм даа. За тэгээд хөнгөн ойлгоод, хөгжилтэйгөөр бодоорой. Нэг мэдсэн тавиур болчихсон юу билээ гэж бодоод зураг авлаа. Ер нь тэгээд ганц охиноо яаж хайрлахаа өөрөө мэдсүү. Хайр ихдээд муудна л гэж байхгүй байх” хэмээн бичдэг.

