Монголын хошин урлагийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол “Эмоци”-ийн Г.Нарансолонго. 
Өдгөө 40 насны босго алхсан тэрээр гурван хүүхдийн ээж. Түүний том охин Мичидмаа ээжээсээ дутахааргүй хөөрхөн бүсгүй болох шинжтэй, сайхан охин бий.
Анхны амьдралаасаа төрсөн энэ охиндоо жүжигчин бүсгүй илүүтэй анхаарлаа хандуулж, БНСУ-д сургуульд сургадаг гэж байгаа. Гэвч гайт “Ковид-19”-ийн улмаас Мичидмаа охин эр орондоо ирж ээжтэйгээ хамт амьдрах болсон. Хальт харвал усны дусал шиг ижилхэн төрхтэй ээж охин хоёрын гэрэл зургаас сонирхуулъя.


