Олноо Ааяа хэмээн нэрлэгддэг МУГЖ Ш.Алтанцэцэг урлагт 25 жил зүтгэсэн.
Сүүлийн жилүүдэд урлагаас хөндийрч, хувийн бизнесээ эрхэмлэх болсон.
Харин тэрээр өнгөрсөн жил “Нийслэл хүүхэн” цувралд тоглосноор урлагт эргэн ирсэн.

Түүний хувьд бага залуу наснаасаа драмын театрын чадварлаг уран бүтээлч гэгддэг байсан ч хошин урлагт илүү хүч үзсэн, олны хайртай уран бүтээлч юм.
Үзэгч фэнүүд нь түүнийг мөнхийн залуугаараа сайхан бие авч явдаг гэж үнэлдэг юм билээ.



