Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хуримын сюрприз”, “Миний хайр”гэхчлэн сүүлийн үеийн киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярмаа өөрийн цахим хуудсаа өхөөрдөм төрхтэй зургаар чимэх болжээ.

Өдгөө таван хүүхэд төрүүлсэн гэхээргүй сайхан биеэ авч явдаг жүжигчин бүсгүй өдгөө 34 настай.
Тэрээр 2009 онд СУИС-ийн кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн, аав нь уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй, Багануурт төрж өссөн, багаасаа бүжиглэх дуртай нийгмийн идэвхитэй хүүхэд байсан гэх даруу намтартай.

Том охидынх нь аав Н.Ариунболд хэмээх залуу байдаг бөгөөд хамтдаа кино нээлтэнд ирж байсан нь гэрэл зургийн хальснаа үлджээ. Жүжигчин бүсгүйчүүд дунд тогтсон амьдрал, үр хүүхдүүдтэй, авьяаслаг даруухан гэдгээрээ ялгардаг байсан Б.Баярмаагийн эцсийн сонголт дуучин Г.Ариунбаатар байж, удам залгах хоёр хүүг нь төрүүлсэн.

