УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш хүндээр өвдөж, улмаар БНСУ болон Герман улсад эмчилгээ хийлгээд эх орондоо ирсэн билээ.

Өвчнийхөө улмаас их хэмжээний жин хаяж, их ухаарал өөртөө хураасан тэрээр өөрийн цахим хуудаснаа “Амьдрал маш богино. Тэгэхээр өөрийн их зангаа хаяж, хурдан уучилж удаан итгэж сэтгэлээсээ хайрлаж, чанга инээж, бас чамайг инээлгэж байгаа зүйлсээс хэзээ ч битгий татгалз” хэмээн бичжээ.

