Монголын хамгийн зартай бага эхнэрүүдийн нэг бол “Жигүүр гранд”-ын эзэн Баттөрийн бага эхнэр Онон.

Өдгөө 40 насны босго алхсан тэрээр бага залуудаа Баттөр ноёны харцыг булааж нэг хүү, гурван охин төрүүлж өгсөн. Гэвч дөрөв төрж, 40 нас давсан гэхээргүй сайхан бие галбираа авч явдаг.

Баатарван хэмээх тансаг зэрэглэлийн амралт ажлуулдаг Онон хатагтай өдгөө Баян-Өлгий аймагт, тэр дундаа байгалийн үзэсгэлэнгээрээ гадна дотныхны харцыг булаадаг Бага Түргэний хүрхрээнд зиндаа нэгт найзуудтайгаа “шоудаж” яваагаа цахим хуудаснаа оруулжээ.


