“Гала” хамтлагийн Болороогийн нөхөр гэдгээр олонд танигдсан “Эрдэнэс Монгол” группийн дэд захирал Л.Хосбаяр өвчний улмаас таалал төгсчээ. Тэд одоогоос 10 гаруй жилийн өмнө гэж бүл болж, хоёр ч хүүхдийн эцэг эх болсон.

Талийгаач Л.Хосбаяр “Мон Лаа” ХХК-г удирддаг байсан бөгөөд хар багаасаа амьдрал үзэж жинхэнэ хөдөлмөрөөрөө энэ амьдралыг босгосон гэдэг. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн улс төрийн багийн хүн гэж хүмүүс ярьдаг. УИХ-ын гишүүн гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан Л.Хосбаяр МАН-д элсч, тус намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн болсон гэдэг.

