Монголын хошин урлагийн анхны хамтлагуудын нэг бол Х-ТҮЦ хамтлаг. Авъяаслаг залуусаар багаа бүрдүүлсэн тус хамтлагийнхан дэлгэцийн уран бүтээлдээ ханцуй шамлах оржээ.
Монголын хошин урлагт чанартай, авъяаслаг уран бүтээлчдийг бэлтгэдэг тус хамтлагийнхан ковидтой хоёр жилийн хугацаанд тус тусынхаа ажил амьдралыг зохицуулж байсан. Тухайлбал, хамтлагийн нүүрийг тахалдаг МУГЖ И.Одончимэг өөрийн нөхөр Т.Бархүүгийхээ хамт тансаг зэрэглэлийн хотхоны нүүр царай болж буй. Харин тус хамтлагийн жүжигчин З.Онон өөрийн гэр бүлийн найзуудтайгаа аялалын сонирхолтой блог хөтлөж байгаа бол жүжигчин Баясаа, Зоригоо нар “Өврийн дэвтэр” влогоороо үзэгчдийг байлдан дагуулах болсон.
Тэрбүү хэл, тус хамтлагийн залуу жүжигчин Э.Энхтөр “Боловсрол” суваг телевизийн “Гэнэтийн зочид” цувралд тоглож олонд танигдах замаа нээсэн.
Ямартаа ч, хөдөлмөрч Х-ТҮЦ-ийнхэнд амжилт хүсэе.

