Ардын жүжигчин Б.Жаргалсайханы гарын шавь нарын нэг бол дуучин Н.Ундрал юм. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр соло уран бүтээл хийх болсноос хойш хэд хэдэн дуугаа олны хүртээл болгоод амжжээ.

Үүнээс сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг”, “Урт наслаарай ээж ээ”-г дуулсан нь хэсэгтээ сонсогчдын урмын үгсэнд даруулаад авсан гэж байгаа.
Нийтийн дуучид дундаа чамгүй царайлаг нь хэмээн яригддаг Н.Ундралыг охид бүсгүйчүүд өдөж хоргоох нь олон гэнэ лээ. Царай зүс сайтайн дээр урлагийн хүн болохоор ч тэр үү түүний явсан газар бүрт ганц бие сайхан бүсгүйчүүдийн шохоорхолтой их тулгарч, тэр хэрээр олон эмс хүүхнүүдтэй нэр холбогддог гэх шуум ч олны дунд яригддагийг нуух нь юун.
Нийтийн дууны царайлаг ханхүү маань Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны эхнэр Баасан гуай болон түүний хүү Хасар нараар нүүр хуудсаа чимж, гоёжээ.

Түүнийг ингэж очих болсон шалгаан нь дуучин залуу нэрт зохиолчын “Ээжийнхээ ачийг яалаа даа” шүлгээр дуу хийж, клипжүүлсэн байв. Улмаар нэр зохиолч Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар өөрийн цахим хуудаснаа “Зөвшөөрөл авдаггүй ээ…Зохиогчийн эрх нь манай гэр бүлийн өмч юмсан. Ингэж новшрохгүй ээ. Зохиогчийн эрх хуультай улс орон шүү. Дэндүү дураараа юмдаа” хэмээн бухимдлаа цахим хуудаснаа илэрхийлж байв.

Хууль бусаар хүний оюуны бүтээлийг ашиглаж, дуу болгон дүрсжүүлсэн дуучин Н.Ундрал гэмшил уучлал эрж, их зохиолчийн гэр бүлд зочилж хэл амаа ололцсон бололтой.

