2010 оны “Гоёл” наадмын топ модель Ч.Уранбилэг. Түүнийг спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотнынхон нь үнэлдэг юм билээ.
Топ модель Д.Болормаагийн гарын шавь тэрээр өдгөө гурав дахь хүүхдээ төрүүлээд буй. Тэгвэл тэрээр бага зэрэг жин нэмжээ. Өдгөө 40 насыг шүргэж яваа тэрээр 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн.
Нэгэн үе Монгол Улсыг төлөөлөн АНУ дахь элчин сайдаар ажиллаж байсан Ж.Чойнхорын бэр болж, анхны хүүхдээ төрүүлж байсан тэрээр, төд удалгүй дуулиантай салалт хийж байсан топ модель маань гитарчин Өөжгийтэй хэсэг хугацаанд үерхэж байгаад больсон билээ.
Тэр цагаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон загвар өмсөгч бүсгүй нам гүм амьдралыг сонгож, жинхэнэ хайртайгаа учирсан гэдэг.


