Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»С.Моллай: Монголын төр засаг миний амжилтыг үнэлж, дэмжих хэрэгтэй гэж бодож байна
Папарацци

С.Моллай: Монголын төр засаг миний амжилтыг үнэлж, дэмжих хэрэгтэй гэж бодож байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн С.Моллай олимпын хороо болон улсаас амжилтыг нь үл тоож байгаад сэтгэл дундуур байгаагаа нэгэн хэвлэлд өгсөн шууд ярилцлагын үеэр хэлсэн байна.

Тэрээр “Би одоогоор зочид буудалд байрлаж байна. Олимпын мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Бүх монголчууддаа, надад тусалсан хүмүүст баярлалаа. Гэхдээ л би өнөөдөр маш гомдолтой байна.

 

Олон худал мэдээлэлд цацагдаж, орон сууцаар шагнууллаа гэсэн мэдээллийг хараад онцгүй санагдсан. Хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар орон сууцаар шагнуулсан.

 

Тэд хүрэл медаль, би мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Миний хувьд бага зэрэг гомдолтой байна. Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас надтай хэн ч ирж уулзаагүй, зарим хүн надад бэлэг өгч байсан ч Олимпын хорооноос надад ямар нэгэн арга хэмжээ болох талаар дуулгаагүйн дээр бусад тамирчинд олон төрлийн бэлэг өгч байгаад сэтгэл дундуур байна.

Эхнэр маань надаас “Монголд юу хийгээд байгаа юм бэ, ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүй юм уу” гэж асуусан. Үгүй ээ, би ирснээсээ хойш 10 гаруй хоног зочид буудалд байрлаж байхад хэн ч надтай холбогдоогүй. Би Монгол Улсын төр засгаас хүртсэн шагналынхаа дээжийг гэр бүлтэйгээ хуваалцмаар байна. Надад орон сууц бэлэглэсэн гэсэн худал мэдээлэл байсан. Би ямар ч байр аваагүй.

Монголын төр засаг миний амжилтыг үнэлж, дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Учир нь би олимпын наадамд Монгол Улсын далбааг мандуулсан шүү дээ.

Зөвхөн ноён Х.Баттулга л надад тусалж байсан. Энэ ташрамд түүнд баярлалаа гэж хэлмээр байна. Төр засаг олимпын хорооноос ямар ч туслалцаа үзүүлээгүй, ямар нэгэн ёслолын арга хэмжээнд ороогүй. Гэвч бусад тамирчид мөнгө, машин, байр гээд өдөр бүр бэлэг авч байна. Миний хувьд сэтгэл дундуур байна.

Монголын төр засаг миний амжилтыг үнэлж, дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Учир нь би олимпын наадамд Монгол Улсын далбааг мандуулсан шүү дээ. Би энгийн иргэдэд гомдоогүй ээ, төр засаг нь авч хэлэлцэхгүй, тоохгүй байгаад л сэтгэл дундуур байна. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй. Тиймдээ ч би энэхүү медалийг Монгол Улсад зориулсан гэж хэлж чадна.

Эцэст нь Х.Баттулга, Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлье” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.