Өнгөрсөн хоёр жилд короновирусын улмаас ард иргэдийн амьдрал зогсонги байдалтай байсан. Тэр дундаа урлагийн салбарынханд хүнд тусч байгааг тэд хэлж байв.
Тэгвэл урлаг уран сайхан хөөдөг зарим уран бүтээлчид өөр салбарт хүч үзэх болсон. Тухайлбал, реппер Цэцэ тогоочоор ажиллаж байгаа бол
дуучин Х.Батмэнд богино өгүүллэгийн ном гаргаж, баримтат судалгаа хийж зохиолч болохоор сэтгэл шулуудсан. Түүнчлэн, “Санахгүй л гэсиймаа” нэртэй дуугаараа олны танил болсон дуучин Б.Батсайхан газар тариалангийн салбарт ажиллаж эхэлсэн бол дуучин Э.Чулуунчимэг гоо сайхны брэнд дэлгүүрийг ажлуулж эхэллээ.
Хошин урлагийн уран бүтээлчид ч тэднээс дутахааргүй үйлдвэрт ажиллаж, хөлс хүчээ дуслуулан амьдарч эхэлсэн талаараа цахим хуудаснаа бичжээ.