Монгол Улсын харцага О.Хангай тарвасны наймаачин болжээ.
Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын харцага О.Хангай аавынхаа тариалсан “Ховдын тарвас”-ыг зарж байна. Түүний аав н.Оргих нь Улсын тэргүүний тариаланч, одоогоор Буянт сумандаа жил бүр тарвас тариалдаг аж.

Тэрбээр Ховд аймгаас авчирсан их хэмжээний тарвасыг баруун аймаг явах замд буюу 22-ын товчооны тэнд өөрийн биеэр худалдаж, үйлчилгээ үзүүлж байна.
О.Хангай харцага энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа:
“Амтат тарвас ирлээ. Ирж идээрэй найзуудаа. Баруун аймаг явах замд Дархан, Эрдэнэт салдаг тойргоор буцаж хотын төв рүү эргээд 700м яваад замынхаа урд талд байрлалтай улбар шар агуулахад байрлаж байна. 30 килограмм нь 50,000 төгрөг” хэмээн бичжээ.
Холбогдох утас: 99959693

О.Хангай харцгаас авсан тарвас хачин сайхан амттай байгааг л гайхсан хүмүүс олон нийтийн сүлжээнд их байна.


