“Positive Mongolians” төслийг санаачлагч гэдгээр нь олон залуусын эчнээ таних влогер Э.Дөлгөөн эхээсээ дөрвүүлээ. Нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилгоор дижитал контент бүтээдэг тэрээр хоёр жил орчмын өмнө Монголдоо суурьшиж, ам бүл нэмсэн тэрээр салалтын дараах эцэг эхийн хариуцлага, өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй, төрсөний дараах сэтгэл гутрал гэхчлэн олон сэдвээр мэдээлэл өгдөг.
Айлын бага охин тэрээр багаасаа ааваасаа өнчирч ээж, эгч нартайгаа хэрхэн амь зуудаг байсан, эгч нарын хайр халамжинд хэрхэн бөмбөрч байснаа нуудаггүй.
Тэгвэл влогер бүсгүй өөрийнхөө үзэсгэлэнт эгч нар, ээжээрээ гоёсон зургаа дэлгэжээ. Түүний ээж охидоо багаас нь маш сайн хүмүүжүүлсэн гэдэг.