Жүжигчин Амарсайхан, “Баян” Баясгалан нар оюутан цагаасаа нөхөрлөсөн найзууд. Өдгөө 40 нас хүрсэн мань эрчүүд одоог хүртэл гэр бүлээрээ найзладаг билээ.
Хэн хэн нь үеийнхнээсээ нас залуу, гоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй дэр нэгтгэж, 3-5 хүүхдийн эцэг эх болсон. Тэдний эхнэрүүд болох Уран, Мөнхтуяа нар найзууд дундаасаа илүү дотно нуудаггүй.
Энэ тухай “Баян” Баясгалангийн гэргий Мөнхтуяа өөрийн цахим хуудаснаа “ Нөхөрлөлийн үнэ цэнэ хэн нэгнийх нь өөр хэн ч нөхөж болохгүй орон зайд орлуулж боломгүй дурсамж тэр цаг хугацаанд л байдаг байх” гэжээ.