Монголын тайз дэлгэцийн урлагт өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр онцгойрдог уран бүтээлч бол жүжигчин О.Дөлгөөн.

АНУ-д мэргэжлээ дээшлүүлэн ирээд багагүй хугацааг үдсэн тэрээр сүүлийн үед фитнесээр уйггүй хичээллэх болсон. Үүнийхээ үр дүнд гэдэсний булчингаа хөгжүүлж чадсан байна.

Тэрээр хүн бүрд ийм боломж байгаа гэдгийг сануулж, эрүүл зөв амьдрахыг уриалсан байна. Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө Фантастикийн шинэ уран бүтээлд гол дүр бүтээж байна.


