Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»О.Мөнхжин С.Шижирбатыг шүүхэ д өгөхөө мэдэгджээ
Папарацци

О.Мөнхжин С.Шижирбатыг шүүхэ д өгөхөө мэдэгджээ

coolНийтэлсэн: cool08/28/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бөх тайлбарлагч С.Шижирбат өчигдөр өөрийн цахим хуудастаа “форекс” О.Мөнхжин гаргасан койноороо иргэдийг залилж байна гэх утга бүхий мессежийг олон нийтэд хүргэсэн. Уг асуудалтай холбогдуулан О.Мөнхжин С.Шижирбатыг шүүхэ д өгөхөө мэдэгджээ.

С.Шижирбат цахим хуудаснаа “ Мөнхжингийн баг буюу койны эзэд өнөөдөр юу хийчихэв?
Та нар үнэхээр IHC-г тэр 4 биржээр 100,000,000,000 /нэг зуун тэрбум/ ширхэг зарагдсан гэж бодоод байна уу? Үгүй ээ. Хошгируулаад байна шдээ.

Тэд өнөөдөр үсрээд дээд тал нь 30,000,000,000 тэрбум буюу зарахаар амласан нийт койны 30 хүрэхгүй хувийг, нийт өөрсдийн гаргасан койны 5 хүрэхгүй хувийг л гаргаж зарсан. Бусдыг нь өөрсөддөө хав дарчихсан. Тэд хэт зохиомол хомсдол үүсгэчихлээ.
9.13-нд биржүүдээр арилжаа эхэлмэгц энэ зохиомол хомсдолын улмаас ханш огцом өснө. Их хэмжээний хий эрэлт үүсч, хүмүүс ухаан мэдрэлгүй 10, 20 дахин өссөн үнээр ч байсан хамаагүй авахаар алалцана.
Ингэж алалцахаар биржүүд дээр өнөөдрийн зарагдсан хязгаарлагдмал тоо ширхэгтэй койны ханш эхний хэдхэн цагийн дотор тасралтгүйгээр өснө.
Хүмүүст яг л ардкойн шиг 300 төгрөг өлхөн давахаар юм шиг сэтгэлзүй үүснэ.
Тийм болохоор тэд IHC-г 50, 100 төгрөгөөр ч хамаагүй худалдан авч, оруулсан хөрөнгө оруулалтаа нугалаад авчих юм шиг төсөөлснөөр өөрийн мэдрэлгүй шуналдаа хөтлөгдсөн харанхуй худалдан авалтууд хийж эхэлнэ.

Xаранхуйгаар койны ханшийн өсөлтөд итгэсэн худалдан авалтууд биржүүдийн серверүүдийг унатал үргэлжилжилнэ. Зарим нэг нь оруулсан хөрөнгө оруулалтаа 5-50 дахин өсгөж авна л даа.

Гэвч энэ хооронд койны эзэд юуг амжуулах вэ?

Тэд нийт койны бараг 95%-ийг эзэмшиж байгаа. Тэд өөрсдийн эзэмшиж буй койнуудыг өөрсдийн суваг, аккаунтуудруу хуваарилна.
Өнөөдрийн зарагдсан гээд байгаа хязгаарлагдмал тоотой койн ханшийг санаанд оромгүйгээр хөөрөгдөх болно.
Бараг эхний 24 цагийн дотор 1 ширхэг койны биржийн үнэ 50 төгрөг хүрнэ.

50 төгрөгийг та бодоод үздээ.

30 мөнгө буюу 0,3 төгрөгнөөс 166 дахин өсч байна гэсэн үг. Гэсэн ч биржүүд дээр IHC-ийн хомсдол хэвээр үргэлжилсээр л байх болно. Хүмүүс нөгөө 15 сая төгрөгөндөө хэд л ногдож байна, тэдийг авахаар зогсоо зайгүй эрэлт үүсгэнэ.

О.Мөнхжин өнөөдөр өөрийнхөө фэйсбүүкт 150,000 гаруй хэрэглэгч койн авахаар захиалга өгсөн гээд байгаа.

Энэ тоо 30 мөнгөөр 150,000 хүн юм бол, 3 төгрөгөөр 56,000 хүн, 30 төгрөгөөр 22,000 хүн, 50 төгрөгөөр 18,000 хүн койныг худалдан авахаар захиалга өгөх магадлалтай.

Энэ үед койны эзэд өөрт байгаа койнуудаа зах зээлд гэнэт огцом нийлүүлнэ.
Жинхэнэ 100 тэрбум койноо энд гаргана. Өөрөөр хэлбэл 18,000 захиалагчийн 15,000,000 төгрөгөнд тултал арилжаална гэсэн үг.
Нийт арилжааны үнэ 18,000х15,000,000 гэхээр 270,000,000,000 /хоёр зуун далан тэрбум/ төгрөг. Аймшигтай байгааз.
Энэ гэнэтийн нийлүүлэлтийн дараа койны ханш огцом унана. Бараг 1 оронтой тоонд орж ирнэ. Хүмүүс бүр үнэгүйдэхээс нь өмнө ямар ч хамаагүй үнээр зарж, шаталтаа багасгахыг бодно. Ингэснээр 2 дугаар үзэгдэл эхэлнэ.

2 дугаар үзэгдэлд койны эзэд юу ч хийхгүй нөгөө 270 тэрбумаа зарцуулж ядна, ханш шаландаа хүрэхийг хүлээнэ. Энэ хооронд койны ханш анхны нэрлэсэн үнэ буюу 30 мөнгөндөө ч хүрч магад. Өөдрөгөөр төсөөлөхөд 1 төгрөг болно. Энэ үед койны эзэд зах зээлд эргэлдэж байгаа 100 тэрбум койноо их л өндөр үнээр буюу бараг 1 төгрөгөнд эргүүлээд худалдан авахад тэдний цэвэр ашиг 170 тэрбум төгрөг болчихож байгаа юм.

За ингээд 3 дугаар үзэгдэл.
Эргээд зах зээл дээрээс бүх койн гэнэт татагдахаар анхныхаа үнэ дээр очоод байсан койны ханш дахиад огцом хөөрөгдөнө.

Яг л ардкойн нэг хэсэг унаж байгаад оргил үнэдээ хүрсэн шиг л үйл явц болно.
Койны эзэд энэ удаад өндөр үнэ хүргэхгүйгээр койноо зах зээлд эргэн нийлүүлнэ. Магадгүй 2-3 төгрөг ч байхыг үгүйсгэхгүй.

Энэ үед хүмүүс өмнөх шигээ 15 саяар биш 1, 2 сая төгрөгөндөө 500,000-1 сая хүртэлх тооны койн авахаар шуурна.

Өмнөхөөс ялгаатай нь энд өндөр үнээр цөөн худалдан авагч койнруу зүтгэх бус бага мөнгөөр олон худалдан авагч үүснэ. 3 төгрөгөөр 56,000 мянган хүн гэж байсныг санаарай.

Тэд дунджаар 1,5 сая төгрөгөнд худалдан авалт хийнэ гэж тооцоход 56,000*1,5 сая = 84 тэрбум төгрөг.

Энэ бүх худалдан авалтын цаана таны дансанд их хэмжээний койн байгаад байна уу? Тоо бодохоор хэдэн арван сая болчих гээд байдаг, хаха.

Гэвч наад бүх койны чинь үнэ нь хэнд очсон бэ? Нөгөө эздүүдэд.

Тэд энэ койны арилжаа бүхнээс хувь, шимтгэл авна. Зах хязгааргүй мөнгө зүгээр л минут секунт бүрт зөвхөн тэдэнрүү урсана.

Магадгүй, та 15 саяа 150 сая болгохыг үгүйсгэхгүй. Гэвч та бол ашиг олж буй иргэдийн зөвхөн 1 хувь нь. Бусад 99 хувийн ашгийг эзэд халааслана. Тэр 99 хувийн койн эзэмшигчид цөм шатна.

Энэ жүжгийн үзэгдэл хичнээн олон байх тусам IHC-ны ханш хэлбэлзэж, хэлбэлзэл бүртээ бага багаар уналт үзүүлнэ.
Эцсийн дүндээ 0 болно.

Тэр үед манайхан данс дүүрэн койнтой л үлдэнэ. Харамсалтай нь ямар ч тоог 0-ээр үржүүлэхэд үржвэр нь 0 л байдаг билээ” гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.