Дуучин Т.Дэлгэрмөрөний хоёр дахь гэргийгээр сонгогдож, хоёр охиныг нь төрүүлж өгсөн Солонгон аашт буюу Т.Анандаа хоёр балчир охиноо үлдээгээд хөдөө нутгаар зугаалж яваад ирээд ковид туссанаа мэдсэн билээ.
Тэгвэл тэрээр өөрийнхөө дэмжигч фэнүүддээ зориулан “Дархлаа дэмжих цайгаа” заажээ.
Эмнэлэгт хэвтээд цайныхаа ач тусаар амт, үнэр нь сэргэсэн гэнэ шүү.
Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Өдрийн мэндээ манайхаан Бумбаахай бид 2нь дархлаа дэмжих цайгаа бэлдчихлээ.Энэ цайны ач тус ч үнэхээр их шүү.Эхлээд Бумбаахай маань жаахан амсчихаад хэлээ унжуулаад хэлээ арчаад байдаг байсын.Одоо бол ууя ууя болсон.Хамтран мөр зэрэгцэн тулалдаж буй журмын нөхөддөө бас хүртээчихлээ.
Бүгдээрээ хөлс нь гараад хамрын битүү нь арилаад зарим нь бүр амт нь ороод шидэт ундаа гээд жигтэйхэн.Байгаагаар минь хайрладаг хүмүүст Байгаагаасаа илүүг зориулахыг хүснэ.Энэхүү цайны жорыг 4-н сард лайваар заасан шүү хэрэгтэй нь үзээд сураад аваарай” гэжээ. Эрүүл энхийг хүсье.
Лайв үзэх
https://www.facebook.com/solongonaashtiinuvidas/videos/1359072847800110/