Урлагаас нэгнээ олсон төгс хосууд
Б.Жаргалсайхан, Г.Урнаa
Урлагийн олон сайхан хосуудын нэг нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар юм. Тэд ханилан суугаад 36 жил болсон бөгөөд маш олон уран бүтээлд хамтдаа тоглосон бөгөөд жүжигчин Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаатайгаа хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ.
Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгох зорилготой урлагийн замаар явуулж байгаа аж.
Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр
Монголын урлагийн түүхэнд гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин хэмээх хүндтэй цол авсан нь энэ гэр бүл. Өдгөө үр хүүхэд, ач зээгээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн айл АЖ Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж байсан гэдэг. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа амьдрал болгож байсан халуухан намтартай хоёр хос маань багагүй насны зөрүүтэй. 1970-аад оны тэр өдрүүдэд Ж.Мэндбаяр гуай театртаа орон зай, нэр хүндээ олчихсон, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хөөрхөн хүүгийн ээж болчихсон байсан үе. Харин Д.Цэрэндагва дөнгөж оюутны ширээнээс босч, театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуухан эр. Ёстой аргагүй хайраар холбогдсон хоёр хосыг хэд хэдэн удаа хурлаар оруулж, Д.Цэрэндагвыг гэр бүл үймүүлсэн, болж бүтэхгүй нөхөр хэмээн донгодож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад ч дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа одоо тэгэхгүй гээд ам өчгөө өгчихөөд хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд уйлаад гүйчихдэг байсан тухайгаа хожим дурссан нь бий. Тэдний дурлалыг үеийнхэн нь хамжааргагүй хайр хэмээн өхөөрдөн ярьцгаадаг. Тэгж явсаар нэг гэрт орсон тэд одоо Монголын шилдэг гэр бүлүүдийн нэг. Ж.Мэндбаяр гуай гэр бүл, эр нөхөр, үр хүүхдээ бүсгүй хүн хэрхэн дээдэлж, асарч халамжлах талаар амьдралын том лекц уншихаар гайхалтай эзэгтэй гэгддэг.
У.Уранчимэг, Г.Цоггэрэл
МУГЖ У.Уранчимэг гэхээсээ илүү “Хувьсал”-ын Урнаа гэдгээрээ танил болсон жүжигчин маань хориод жилийн өмнө урлагийн ертөнцөд хөл тавьж байсан.
Үндэсний урлагийн их театрын захирал, УГЗ Г.Цоггэрэлийн эхнэр.
Жүжигчин У.Уранчимэг дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангийг төгссөн байна. Тэрээр энэ тухайгаа “Театрт 18 настай анх хөл тавьж, орой нь өлгүүрчин хийнгээ өдөр нь суралцаж байлаа. Ингээд хоёр жилийн дараа дагалдан жүжигчнээр Ардын жүжигчин Мэндбаяр эгчийн шавиар хуваарилагдсан. Ингээд театртаа дагалдан жүжигчнээр хоёр жил ажилласан. Мэргэжлийн жүжигчин гээд хүнд үзүүлж харуулах юмгүй байсан болоод ч тэрүү элдэв хэл ам гарч, мэргэжлийн жүжигчин гэсэн диплом авахын тулд СУИС-д дөрвөн жил суралцсан. Миний хань ч намайг дэмжсэн л дээ. Ингээд найман жил зарцуулсны эцэст мэргэжлийн жүжигчин болчихоод театртаа эргэн ирсэн” хэмээжээ.
Тэрээр Улсын Драмын Эрдмийн театрт 20 гаран жил ажиллахдаа Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов“Цахлай” –Заречная, Ф.Шиллер “Хар санааjujigchin хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари, А.Себастян “Нэргүй од” – Мона, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг,Тэнгэрийн хүү жүжигт бага хатан Шунхуй зэрэг олон сайхан уран бүтээлд тогложээ.
Тэрээр “Гэгээн муза” наадмаас шилдэг дүрийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. “Гэгээн муза”-ийн шилдэг эмэгтэй гол дүрээр “Шөнө дундын бүжиг” жүжгийн Шубира, мөн шилдэг туслах дүрийн шагналыг “Шөнө амталсан нулимс” жүжгийн Чимгээгийн дүрээр авч байсан юм.
Мөн тэрээр найруулагч Г.Доржсамбуу агсны нэрэмжит шилдэг дүрийн шагналыг А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Нина Зареячная, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр хоёр удаа хүртсэн. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “ Жүжигчин бүрт мөрөөдлийн дүр бий В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдад тоглохыг хүсэж байсан. Харин би түүндээ тоглосондоо баяртай байна” гэжээ.
МУГЖ У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшнд захиралаар ажилладаг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонд тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа.