“Тусгай салаа” олон ангит киноны Түвшин хэмээх даруухан, турьхан залуугийн дүрээр олонд танигдсан уран бүтээлч бол Т.Баттөр.

Олон кинонд тоглож сүйд болоогүй ч түүнийг хаана ч, хэн ч Түвшин гэдгээр нь мэднэ. Түүний хувьд эхээсээ ихэр төрсөн. Түүний төрсөн ихэр хэдийнэ гэр бүл зохиосон бол, жүжигчин Баттөр 30 нас хүрсэн хойноо эхнэр авч, дэрсхэн охидтой болсон.
Өөрийнхөө сошиал хуудсыг өөрийнхөө булчинлаг биеэр чимдэг байсан тэрээр сүүлийн үед цэцэг мэт энхрий охидоороо гоёдог болжээ.


