Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Зөөлсий саяхан ковидын халдвар авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл бяцхан охины аав ковидын халдвар авсны дараа хэрхэн амрахыг зөвлөжээ.
Тэрээр “Өглөөний мэнд ах дүүсээ.
/Корона/ вирүсийг халдварлаад эдгэрч байгаа болон эмчлүүлж байгаа хүмүүсийн баримтлах алтан дүрэм бол ;
“Доошоо буюу түрүүлгээ харж хэвтэх , унтах явдал” гэж эмч зөвлөж байна.
Учир нь хүний нуруу араараа бөгтөр байдаг тул уушиг тэр хотгорт нь их зай эзэлж вирүс үржих боломжийг олгож байдаг тул доошоо харж хэвтсэнээр тэр боломжийг нь үгүй хийж хамгаалдаг тухай бидэнд сургалт хийлээ.Хүний биед байрлах уушигны урд хэсэгт вирүс үржих боломжгүй байдаг гэнэ шүү.
Үүргээ ухамсартайгаар биелүүлсэн аав охин хоёр удахгүй эмнэлгээс гарна баяртай байна аа” гэжээ