Юуг тэр вэ? гэвэл их энгийн. Ковидын вирус таныг, чамайг, намайг, бид бүгдийг дадал хэвшилээ шинэчлэхийг шаардаж байна. Ариун цэвэр ахуйгаас эхэлнэ. Эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлнэ.
Бага насны хүүхдийг амнаасаа хооллохоо боль. Насанд хүрсэн хүний амны хөндий дэхь бактери хүүхдийн амны хөндий дэх бактери ижилхэн байх ямар ч боломжгүй. Аав, ээжийнхээ өгснийг ангаахай шиг залгидаг нялх үрээ эрүүл өсгөхийн тулд “өөрөөсөө” ч хамгаалаарай.
Өөрийнхөө хэрэглэсэн буюу амандаа хүргэсэн халбага, сэрээгээр хоолны тогоо, дундын хоолноос шүүрч, самардах хэрэггүй. Түрхэж иддэг жимсний чанамал, өтгөрүүлсэн сүү, хайлсан тос, өрөм гээд дундын олон хэрэглээнд энэ хамаатай шүү. Хүртэх хэмжээгээрээ таслан аваад өөрийн халбага, сэрээг хэрэглэнэ үү. Та бидний анзаарагагүй хийдэг үйлдэл халдвар түгээнэ.
Нэг аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байх
Хоолны ширээний ард удаан ярих, инээх, найтаах нь юуны өмнө эрүүл ахуйн хувьд зохисгүй юм. Хамт олноороо хоол идэх, халуун ам бүлээрээ цуглах гээд таатай сайхан байдаг ч дор бүрнээ эрүүл ахуйн соёлтой байх нь өдгөө нэгэнт шаардлага болжээ. Хүний шүлсээр нян маш идэвхитэй тархдаг.
Хүүхдийг өхөөрдөж, хамаагүй үнсэхээ болих. Гаднаас орж ирээд юутай ч эхлээд гараа угааж, хир буртагаа арилгасан байх хэрэгтэй.
Гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байх.
Зориулалтын салфетка, ариун цэврийн цаасыг тогтмол хэрэглэж хэвших, хэрэглэсэн цаасаа заавал хогийн саванд хаях.
Бохир гараа ам, нүүрэндээ хүргэхээс аль зайлсхийх
Хүрээлэн буй халдвар хамгааллын зохистой харьцаанд хувийн орон зайгаа хамгаалах, бусдын хувийн орон зайнд халдахгүй байхыг корона биднээс шаардаж байна.
Энэ хэдхэн энгийн сахилгыг бид мөрдөж хэвшвэл их эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадна. Эрүүл мэнд болоод эдийн засгийн гарзгүй, энгийн дадал зуршлаа өөрчлөх замаар COVID-19 төдийгүй олон халдвараас өөрсдийгөө аврах юм. Эрүүл мэндийн аюулгүй, эдийн засгийн гарзгүй амьдарцгаая.
СЭРГИЙЛЬЕ, ХАМГААЛЪЯ, ХАЙРЛАЯ