Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулга нарыг шүүх хурлыг хойшлууллаа
Папарацци

Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулга нарыг шүүх хурлыг хойшлууллаа

coolНийтэлсэн: cool09/01/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Э.Төмөрбаатар тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.

“Нүүрс” хөтөлбөрөөс улбаатай, тэдэнд холбогдох 65 хавтастай хэргийг 2020 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхээс тогтоол гаргаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсноос хойш өнөөг хүртэл шийдвэрлэж чадахгүй байна.

2020 оны УИХ-ын сонгуульд дээрх дүүрэгт нэр дэвшээд байсан М.Тулга нь Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нартай хамтран Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж 2011, 2012 онд хийх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцсон. Улмаар тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. НПГ-аас дээрх дөрвөн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэх байсан ч нэг шүүгдэгч нь мэс засалд орсон, прокурор нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр энэ сарын 22-ныг хүртэл хойшлууллаа.

шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.