Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг. Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл.

Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягийн нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй. Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргий нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ жил 52 настай бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө хэнз үрийн зулай үнэрлэж бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Найм дахь хүүхдээ хүлээн авсан Н.Алтанхуяг охиндоо Оюулаа гэх нэрийг хайрласан гэдэг. 2012 оны сонгуульд “Олуулаа” уриатайгаар ялалт байгуулсан тэрбээр энэ жил ч мөн ялагдлыг бэлэгдэж охиндоо Оюулаа нэрийг өгсөн гэх шум бий. Олон насаар дүү залуу эхнэр нь түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн юм.
Анхны эхнэртэйгээ оюутны байрнаас амьдралаа эхлүүлсэн ч тэд гурван хүүхэдтэй болоод амьдралаа тусгаарласан байдаг. Н.Алтанхуяг хэдхэн жилийн өмнө том хүүтэйгээ хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Түүний том хүүхдүүд нас биенд хүрч тусдаа амьдрал зохиож, бага балчир охидтой нь нас чацуу ач зээг нь үнэрлүүлсэн.


