“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд алслагдмал аймгуудад буй зүрхний өвчтэй хүүхдүүдийг авчирч зүрхний хагалгаанд оруулан, эмчилж буй. Хэд хоногийн өмнө Б.Болдсайхан эмч нэгэн автомашиныг ихэд сонирхож буйгаа илэрхийлж, үнэ ханш дийлэх бол төсөлдөө хэрэглэх тухайгаа жиргэсэн юм.

Тэгвэл Режис Групп ХХК-ийн захирал Энхтүвшин Patriot-ийн тоноглосон Land Cruiser автомашиныг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлан Б.Болдсайхан эмчид хүлээлгэн өгчээ.

