Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эх орон таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая 
нийтлэлчид

Эх орон таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая 

coolНийтэлсэн: cool09/13/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МОНГОЛ ХҮН эжий аав нь дэргэдээ эсгий гэртээ тарвалзаж байхдаа анзаардаггүй мөртлөө эр цэргийн алба, их дээд сургууль, энхийг сахиулах ажиллагаа, гадаад дотоод улс ганзага арилжаа наймаанд гараад өгөхөөрөө эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг элэг зүрхээрээ ёстой мэдэрдэг нэгэн. Харийн нутагт хавчигдах хазаар Монгол ахан дүүстэйгээ харьцуулахад ээжийн хайраар эрхлүүлдэг эгч ах нартаа аавын харцаар ширвүүлдэг ард олондоо гүний газар хүний нутгаас гүйдлийн ганц морь шиг гүйгээд ирэх эх оронтой байна гэдэг хичнээн сайхан. Та таван тивээр хэрж долоон гайхамшгийг харлаа ч таанын үнэрт дуниартах талын Монгол ахуй, тараг цагаанд нэвчирсэн ээжийн бор гэрээс илүү сайхныг эрээд эрээд олохгүй.

НҮБ-д зэвсгийн шинжээчээр орсноос хойш ажил ажил гэж явсаар төрсөн нутаг Завхан Ургамал сум, Талын гурван улаан, Хүнгүй голдоо очилгүй, ахан дүүстэйгээ золголгүй, ардын засгийн наадмаа үзэлгүй нэг л мэдэхэд арван жилийг ардаа орхиж. Сүүлийн үед нутгаа ч их зүүдлэх болж, ах дүүс маань ч нас өндөр болж өнгөрөх нь өнгөрч, дордох нь дордож.., амралтын хэд хоногоор аавын голомтоо нэг эргээд ирье, Аргалын харын бууцаа нэг имрээд ирье хэмээн зориг шулуудан Гаагаас гаран онгоцоос онгоц дамжин Донойд буугаад аймгийн төв ч оролгүй шууд л нутгийн зүг жолоо залан замдаа Алагийн дөрөлжийн овоондоо чулуу нэмэн давхисаар Мандалын Хар үзүүр даваад орж ирэхэд Талын гурван улаан маань тарж нэг хурж нэг, тэг дундуур нь жирэлзэх Хүнгүй маань галгиж нэг цалгиж нэг тосоход өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, хоолой зангирч байв.

Талын гурван улаан өнгөрөөд баруун урдхан талд Хөх-Аманд төрсөн бууцан дээрээ очиход тавин гурван жилийн өмнөх намайг энэ дэлхийд тосч аван бүлээцүүлж, ээжийг минь тэнхрүүлж байсан аавын гэрийн галын тулгын гурван чулуу жаахан элсэнд дарагдсанаас бус, өөрөөр яг хэвээрээ ширтэж байна. Хамгийн сүүлд гучаад жилийн өмнө ээжийгээ мотоциклоор сундлан ирж төрсөн газраа улам баталгаажуулж энэ тулгын гурван чулуун дээр ёс болгож хээрийн хар цай чанаж ууж байснаа тод санах юм.

Маргааш нь аавын гэрийн зуслан хаваржаа намаржаагаар дайран далайн төвшнөөс дээш 2000 м орших аавын гэрийн өвөлжөө болох Хөтөл ус, Аргалын харынхаа оройд гарахад саяхан л хонь хариулж явсан бяцхан миний ул мөр овоо чулуу уул хад яг хэвээрээ.., тэртээ алсад Хан хөхий, Алтай нуруу, Хан Тайшир дүнхийж, Засагт хан төдийгүй Монголын сайхан эх орон минь алган дээр юм шиг дурайсаар… Ийм сайхан орныхоо хүү нь болж төрөөд, эцгийн гэрийн бууцнаас даян дэлхийг мөрлөж туурга тусгаар улсынхаа туг далбааг мандуулж яваа жирийн Монгол эр нутгийн уулсын орой дээрээс Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ утга учир, иргэн хүнийхээ эрх чөлөөг мэдрэхийн дээдээр мэдэрч байлаа. Ямартаа, Аршаан булгын усанд чинь Алдхан бие минь өсөн жаргалаа Алдхан бие минь жаргасны учраас Амь насаа таньдаа зориулъя хэмээн тавиад жилийн өмнө сургуулийн дотуур байрны оройн тоон дээр дуулж сурсан Эх орон танаа дууг амандаа аяархан аяархан аялахын зэрэгцээ, цаг нь болвол Таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая гэдгээ Монгол эрийн хувьд ч, цэрэг эрийн хувьд ч сэтгэл зүрхэндээ андгайлж зогсов

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.