Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эмнэлэгт танилгүй иргэд гэртээ эндэж байна
Папарацци

Эмнэлэгт танилгүй иргэд гэртээ эндэж байна

Эрхэм админBy Эрхэм админ09/20/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Covid-19 халдвараар өвдсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан харамсалтай хэрэг ердөө хоёрхон сарын өмнө гарч байв. Дөнгөж 35-тай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт хандахад харъяа биш гэж адлаад анхан шатны тусламж ч үзүүлээгүйн улмаас амиа алдсан.

Дүгнэлтэд “Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэж үхлий н шалтгааныг тодорхойлжээ.

Тодруулбал, талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байв.
Уг нь тэр эмнэлэг тусламж хүсээд ирсэн ямар ч иргэнд анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Гэтэл харин ч эсрэгээрээ анхан шатны тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа нас барсан залууг нийслэлийн

 

Эрүүл мэндийн газрын дарга нь арх и уугаа д олон хоносон гэх мэтээр гоочилж байлаа. Энэ бол эрүүл мэндийн салбарын өнөөгийн үнэн төрх. Түүнтэй адил өчнөөн хүн гэртээ эмнэлгийн тусламж авч чадахгүй амь тавьж байна.

Иймэрхүү хүнд суртал одоо ч хэвээрээ төдийгүй бүр даамжирсан, цар  тахлаар эмч нар бизнес хийж байгааг Шадар сайд С.Амарсайхан өөрөө мэдэгдсэн юм. Тэрбээр “Цар тахлын үeд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс ашиг хонжоо харж, эмчилгээ оношилгоог бизнeс болгох байдал гаарч хэрээс хэтэрлээ.

 

Ковидын үeийн эмнэлэг байгуулна, гүйцэтгэлээрээ санхүүжүүлж байшин барилга авъя, эм тариа бэлэн байна гээд өвчин зовлонгоор бизнeс хийдэг байдлыг ЭМЯ, нийслэлийн ЭМГ таслан зогсоо” гэсэн билээ.

Цар тахлаар далимдуулан эмнэлгийн салбарынхан маань зовлонг зоос болгож байгаа нь худал биш.

Жишээ нь, Covid-19 халдварын онош нь батлагдсан иргэн Д нь Баянзүрх дүүрэгт харьяалалтай ч Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Уг нь эмч нарын хэлдэг “харъяалал” гэх хүйтэн хөндий, албаны үгээр бол иргэн Д нь Баянзүрх дүүрэгт эмчлүүлэх ёстой.

Гэтэл харъяаллын бус эмнэлэгт очоод хэвтэж байна гэдэг нь танил тал тэнд үйлчилж байна гэсэн үг. Харин танилгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нохой шиг гудамжинд нас барах юм уу гэртээ эмч ирэхийг хүлээсээр амиа алдана.

“Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа” гэх шалтгаанаар өрхийн эмнэлгүүд утсаа авдаггүй. Танил талгүй бол хэвтэх эмнэлэг байтугай үзэх эмч ч олдохгүй. Эмнэлгийн салбарын энэ мэт танил тал, өнгө мөнгө харсан хандлагаас болж хэчнээн хүн гэртээ амиа алдсан бэ гэх асуулт тавигдахад хүрч байна. Эмч, эмнэлгүүдийн танил талаа харсан, цар тахлыг бизнес болгож буйтай уг нь УОК болон ЭМЯ тэмцэх ёстой.

Хэн хаана бизнес болгож байгааг илрүүлж, хариуцлага тооцох нь тэдний үүрэг. Гэтэл цар тахлаар бизнес болгож байна гээд УОК-ын дарга нь хэвлэлийнхэнд бухимдаад сууж байх жишээтэй.

ЭМЯ-ны өдөр бүрийн мэдээлэлд Covid-19 халдварын улмаас эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг суурь өвчтэй гэх. Гэтэл тэд суурь өчвнөөс болсон уу эмнэлгийн тусламж үйлчилгээг цагтаа авч чадаагүйгээс амиа алдсан уу гэсэн судалгаа алга. Байсан ч бараг нуугаад, дараад өнгөрөх биз.

Батлагдсан халдварынхаа тоог дарж байгаа хүмүүс эмнэлгийн тусламж түргэн шуурхай авч чадаагүйгээс цар тахлаар амиа алдсан хүмүүсийг нуугаад өнгөрөх байлгүй.
Засгийн газар, Эрүүл мэндийн яам тахлын сураг чимээ сонстож эхэлсэн цагаас тэмцэж эхэлснээс хойш хоёр жил өнгөрчихлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл мененжмэнтгүй, уялдаа холбоогүй, ажилчид нь хүч тарамдсан, стандарт дүрэмгүй, эмнэлгүүд нь бизнес хийсэн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна.

Өвчин хүндрэх эсэх нь эмч нарт огт хамаагүй, ор байхгүй, ачаалал хүрэлцээгүй гэх үгээр ам таглана. Үнэхээр ч ачаалал ихтэй, ор хүрэлцэхгүй байгааг ойлгож буй ч хөнгөн өвчтөнүүд нь танил талаараа түрий барин эмнэлгийн ор эзэгнээд хүнд өвчтөнүүдээ хөсөр хаясаар байх уу.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.