Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг товлох болоогүй юү
Папарацци

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг товлох болоогүй юү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/29/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг шүүгч нар алдуулав уу

“Хөгжлийн банкны” гэх том модноос салаалсан, тус банкнаас санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлүүдийн нэг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, өдгөө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшээд буй Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцэж чадалгүй удлаа.

Түүнтэй хамт “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун зэрэг албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр шүүх хурлыг нь удаа дараа товлодог ч хэлэлцэлгүй өнөөг хүрлээ. Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 13-ны 10.00 цагт хэлэлцэхээр байсан ч цар тахлын улмаас товыг нь жичдээ зарлахаар болж хойшлуулсан юм. Түүнээс хойш бүтэн сар гаруйн хугацаа өнгөрөхөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун шүүх хурлыг товлохгүй байгаа нь хачирхалтай. Магадгүй нөхөн сонгуулийн үр дүнг хүлээж байж ч болзошгүй.

Уг нь бол тус шүүхийнхэн өмнө нь нэр дэвшигчдийг цагдан хорьж байгаад ч хурлыг нь хийчихдэг практик тогтоосон туршлагатай. Харин Э.Бат-Үүл нарын гэм бурууг дэнслэх болохоор гурван жил гаруйн хугацаанд ямар ч арга хэмжээ авалгүй тааваар нь, дураар нь хойшлуулж байгаа нь хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг шүүгч нар алдагдуулж байна уу гэлтэй. Магадгүй нөгөөх хуулийн цоорхой гээчээ хэргийн холбогдогч нар ч, шүүхийнхэн ч овжин ашиглаад байна уу гэлтэй. Бүтэн сар гаруйн турш хурлыг нь товлохгүй байгаа учраас прокурор, мөрдөх байгууллагынхан шүүхийнхнээс юу болов гэдгийг тодруулахаар хандсан удаатай юм билээ. Түүнд нь харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун ямар хариу өгсөн нь тодорхойгүй.

Энэ хэрэгт албан тушаалтнууд хэрхэн холбогдсон талаар манай сонин анх “Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлсан улстөрчдийг шалгаж дууссан ч хэрэг нь замхрав” гэсэн нийтлэлээрээ 2018 аравдугаар сарын 04-ний №191 (6484) дугаартай хүргэж байв.

Эргэн сануулбал, ТОСК-ын захирал А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөрд давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан. Мөн А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан билээ.

Тодруулбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Бат-Үүлийн Чулуудайгийн эзэмшлийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д ТОСК-аас мөнгө шилжүүлсэн хэрэгт албан тушаалаа ашиглан нөлөөлсөн хэмээн буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн хатгалга, шахаасаар ТОСК-ын захирал асан А.Гантулга “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, тэр үеийн “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн байдаг. Үүнийг Э.Бат-Үүлтэй холбож, эрх мэдлээ урвуулан, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэж буруутгаж байгаа билээ.

Улмаар тус групп нь Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулаад байгаа юм. Хэдийгээр “Бэрэн групп”-ийн данс руу шилжүүлсэн ч цаашлаад Б.Чулуудай, түүний дүү зэрэг хүмүүсийн дансаар дамжуулан цувуулан авсныг ч мөрдөгчид тогтоосон байдаг. Түүгээр ч зогсохгүй 10 мянга гаруй ам.долларыг Бат-Үүлийн дансанд шилжүүлсэн нь ч илэрхий болсон юм билээ. Ингэж Б.Чулуудайд давуу байдал олгохдоо нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Гранд лайн” компанитай олон тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулахад нөлөөлсөн гэж буруутгадаг. Бас “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцуудаас нийслэлийн төсвийн нийт 1.8 тэрбум гаруй төгрөгөөр 31 орон сууц авч бусдад давуу байдал олгон үнэ төлбөргүй өгсөн хэмээн шүүхэд шилжүүлсэн.
Харин Ё.Гэрэлчулууныг албан тушаалаа урвуулж, нийслэлийн орон сууцын фондод орон сууц авахдаа төрсөн ахдаа давуу байдал олгон ТОСК-д 54.2 сая шахам төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм.

Энэ бүх үйлдлийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж тогтоогоод НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил өнгөрчихлөө. Энэ хооронд Э.Бат-Үүл 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж байсан бол өдгөө УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт нэрээ дэвшүүлчихээд байна. Уг нь хууль цоорхой багатай бол гурван жил гэдэг аль хэдийн хэлэлцээд гэм буруутай, эсэхийг нь дэнсэлчихвэл дэнсэлчихмээр хугацаа. Шүүгч нарын үзэмж ч бас үүнд нөлөөлж байгаа гэхэд хилсдэхгүй.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.