Өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэвшил дэндүү глобалчлагдаж байгаа мэт санагдах өнөө үед үндэсний хэв маяг, уламжлал ахуйг харуулсан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эрэлттэй болж эхлээд байна.
Ямар ч эмэгтэй хүний дотор байдаг сэтгэл гижигдэм хүсэл бол үнэт эдлэл, хувцас, чимэглэлээр өөрийгөө гоёх тэр мэдрэмж юм. Чамин ганган эсвэл зөвхөн өөртөө зохисон хувцаслалт, өөрийг нь тодотгосон дүр төрх, имижтэй байх нь мэдээж дахин давтагдашгүй. Гэвч цор ганц дүр төрхөндөө таарах, ая данг нь олсон бүтээгдэхүүн олно гэдэг амаргүй. Харин донжийг нь олсон монгол ахуйг дүрсэлсэн, уламжлалт үндэсний хэв маягийг харуулсан гоёл чимэглэл монгол бүсгүйчүүдийн хэрэглээнд хэвшээд удаагүй байгаа нь “Байгаль” брэнд юм.
Энэхүү брэндийг үүсгэн бий болгогч нь Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль юм. Өөрийн нэрээ брэнд болтол нь хөгжүүлсэн тэрээр анх “Байгаль” гоо сайхны салоныг бий болгож, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон.
Харин өдгөө АНУ-аас бизнесээ удирддаг О.Байгал хатагтай өөрөө өөрийнхөө брэндийн нүүр царай болдог. “Байгал” брэндийн ээмэг, бөгж, зүүлт нь ойролцоогоор 65 мянган төгрөгөөс эхлээд 19 сая хүртэлх үнэтэй. Тус брэнд нь Монгол Улсдаа үйлдвэрлэл явуулахаас гадна гаднын улсад захиалгаар нийлүүлдэг юм билээ.