Монголын загварын шоу, тайз дэлгэцийн уран бүтээл, тоглолт зэрэг чухал арга хэмжээнүүдийг Кадргүйгээр төсөөлөхийн аргагүй. Кадр гэж хэн бэ?
Тэр бол загварын шоу, урлагийн өндөр босготой арга хэмжээний зэрэг зиндааг аварч байгаа нэгэн. Тэрээр СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосноос хойш 8 жилийн хугацааг үджээ. Тэр ч утгаараа орчин цагийн хамгийн эрэлт ихтэй залуу дизайнераар Кадр буюу Б.Энхбаатар үнэлэгддэг.
Kadr брэнд зөвхөн фешн салбараас гадна, шоу бизнесийн салбарт ч хүч үзсээр байна. Телевизийн “Яг түүн шиг” шоунаас эхлэн оддын томоохон тоглолтуудаас түүний хэв шинж, стиль үнэртэнэ. Хамгийн сүүлд гэхэд МУГЖ Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтонд хамтран ажилласан юм. Тэгвэл тэрээр сүүлийн үед дуучин Ануг онцолж өөрийнхөө бүтээлийн нүүр царайгаар ажлуулж байна. Ер нь бол урлаг соёл, олны танилуудаар өөрийгөө хүрээлүүлсэн бүтээлч, үлгэр жишээ залуу.